Хотхоны авто зогсоол

ЗОЧИН ИРЭХЭД

БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

ЗОГСООЛЫН УДИРДАХ СИСТЕМ

Хяналт удирдлага төлбөр тооцооны цогц систем

Уг аппликейшн нь жолооч болон түрээслэгч байгууллага нарт зориулсан авто зогсоолын ухаалаг удирдлагын цогц систем юм. Энэхүү системийн тусламжтайгаар хэрэглэгч өөрт хамгийн ойр байрлах авто зогсоолуудыг газрын зураг дээрээс хялбархан хайж олох боломжтой. Мөн тухайн зогсоолын сул болон дүүрсэн зайны мэдээллийг бодит цаг хугацаанд харах тул зогсоол хайж цаг алдах, түгжрэл үүсгэх асуудлыг бууруулна.

Автомашин зогсоолд нэвтрэх үед камерын дугаар таних технологи автоматаар ажиллаж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэн хаалтыг автоматаар нээж хаана. Ингэснээр нэмэлт тасалбар авах, ажилтанд мэдээлэл өгөх шаардлагагүй болж, нэвтрэх үйл явц илүү хурдан, хялбар болно.

Машин зогсоолоос гарах үед систем зогссон хугацааг автоматаар тооцоолж, үйлчилгээний төлбөрийг бодон нэхэмжлэл үүсгэнэ. Хэрэглэгч төлбөрөө аппликейшнээр дамжуулан шууд төлөх боломжтой бөгөөд бүх төлбөр тооцоо, бүртгэл, түүх нэг дор хадгалагдана.

Энэхүү ухаалаг шийдэл нь авто зогсоолын ашиглалтыг сайжруулж, жолооч болон түрээслэгч байгууллагуудын цаг хугацаа хэмнэхээс гадна зогсоолын үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан, хэрэглэхэд маш хялбар, орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ юм.

ҮНДСЭН ЦЭСҮҮД

Өөрийн машин бүртгүүлэх

Өөрийн машин бүртгүүлэх

Хэрэглэгч автомашинаа бүртгүүлснээр зогсоолд ирэх үед систем автоматаар таньж, хаалтыг нээх бөгөөд хүний оролцоо шаардлагагүй.

Зочны машин бүртгүүлэх

Зочны машин бүртгүүлэх

Зочин ирэх үед тодорхой тооны автомашиныг урьдчилан бүртгүүлэх боломжтой. Бүртгэлтэй автомашин заасан хугацаанд үнэгүй байрших бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлбөр автоматаар тооцогдоно.

Зогсоолын хянах хэсэг

Зогсоолын хянах хэсэг

Зогсоолд автомашин ирэх бүрд мэдээлэл автоматаар бүртгэгдэж, оршин суугч болон зочны автомашины бүртгэл, хөдөлгөөнийг хянах боломжтой.

Төлбөрийн нэхэмжлэх ирэх

Төлбөрийн нэхэмжлэх ирэх

Зогсоолд удаан хугацаагаар байрласан автомашинд төлбөр тооцогдох боломжтой бөгөөд төлбөр үүссэн тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэл автоматаар хүрнэ.

Төлбөр төлөх хэсэг

Төлбөр төлөх хэсэг

Төлбөрийн мэдээлэл ирсэн тохиолдолд хэрэглэгч гар утаснаасаа шууд төлбөр төлөх боломжтой.

ДАВУУ ТАЛУУД

ОЙР ЗОГСООЛЫГ ОЛОХ

Хэрэглэгч өөрт хамгийн ойр байрлах авто зогсоолуудыг газрын зураг дээрээс шууд харах боломжтой.

СУЛ ЗОГСООЛ ХАРАХ

Зогсоолын сул болон дүүрсэн зайны мэдээллийг шууд авах тул дэмий хайж цаг алдахгүй.

ДУГААР ТАНИХ СИСТЕМ

Автомашины улсын дугаарыг камер автоматаар таньж, хаалтыг автоматаар нээж хаана.

ТӨЛБӨРИЙН АВТОМАТ ТООЦОО

Зогссон хугацааг систем автоматаар тооцож, төлбөрийг үнэн зөв бодно. Мөн ажилтан жолооч нарт төлбөрийн асуудал үүсэхгүй.

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХГҮЙ

Тасалбар авах, ажилтантай харилцах шаардлагагүйгээр түргэн үйлчлүүлнэ.

ХОТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

Дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нь хотын авто зогсоолын менежментийг шинэ түвшинд хүргэнэ.

ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭНЭ

Зогсоол хайх болон төлбөр төлөх үйл явцыг хялбаршуулна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ТҮҮХ

Зогсоолоор үйлчлүүлсэн иргэдийн мэдээлэл, төлбөрийн түүхийг хянах боломжтой. Байгууллагын дансаар төлбөр хийгдсэнээр ил тод, найдвартай үйл ажиллагаа бүрдэнэ.

ТАТАХ ХОЛБООС

Та доорх QR CODE ийг уншуулж МАНДУУЛ аппликейшныг татаарай.