СӨХ-ийн цогц систем бүхий аппликейшн

СӨХ Аппликейшн

СӨХ-ийн цогц систем бүхий аппликейшн

Дэлгэрэнгүй

Энэхүү систем нь суугчид болон СӨХ-ийн ажилтнуудын хоорондын харилцаа холбоог шуурхай, найдвартай болгож, мэдээллийг алдагдалгүй, цаг тухайд нь хүргэх боломжийг бүрдүүлдэг. Мөн төлбөр, тооцооны мэдээллийг автоматаар үүсгэх, нэхэмжлэл илгээх, төлөлтийг бодит цаг хугацаанд хянах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулна.

БИДНИЙ ТУХАЙ

Defining the future

Манай компани 2020 онд анх Монгол болон олон улсын зах зээлд мэдээлэл технологийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд бизнесийн процессыг автоматжуулах, үйлдвэрлэлийн системийг сайжруулах, шинэ технологийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид 20 гаран байгууллагуудтай хамтран ажиллаж, 30 гаран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилласан байна.

ПРОГРАММ ХАНГАМЖ

Манай компани веб аппликейшн, мобайл аппликейшн, хөгжүүлэлт сервер болон датабэйсийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, системийн аюулгүй байдлыг хамгаалах цогц үйлчилгээг үзүүлдэг.

HARDWARE & ELECTRONIC

Hardware болон механик инженерчлэлийн шийдлийг программ хангамжийн хөгжүүлэлттэй уялдуулан ухаалаг киоск, төрөл бүрийн ухаалаг техник хэрэгслийг байгууллагын үйл ажиллагаанд тусгайлан хөгжүүлж нэвтрүүлэх туршлагатай.

СЕРВЕР ДАТАБЭЙС

Та өөрийн одоо ашиглаж буй болон манай компани хөгжүүлэлтийг хийсэн веб сайт болон апп-н сервер болон датабэйсийн ажиллагааны хяналт болон системийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ.

AI ХӨГЖҮҮЛЭЛТ

Төрөл бүрийн AI дээр суурилсан системийн хөгжүүлэлтийг хийсэн туршлагатай ба та өөрийн бизнесийн үйл явцыг хөнгөвчлөх зохист AI дээр суурилсан шинэ үйлчилгээний систем нэвтрүүлэх боломжтой.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Биднийг дэмжин ажиллаж байгаа
хамтрагч байгууллагууддаа баярлалаа

Хамтрагч байгууллагуудын лого

СӨХ-ИЙН ЦОГЦ ПРОГРАММ

Нэг үйлдлээр төлбөрөө төлөөрэй

Суугчид болон СӨХ-ийн ажилтнуудын харилцаа холбоог хөнгөвчилж, төлбөр тооцоо, санхүүгийн тайлан, зогсоолын удирдлага, мэдэгдэл, бүртгэл зэрэг бүх үйл ажиллагааг нэг системд нэгтгэсэн ухаалаг цогц шийдэл. Вэб платформ болон гар утасны аппликэйшнээр дамжуулан бүх мэдээллийг бодит цаг хугацаанд удирдах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй
Хотхоны мэдээллийн хэсэг

Хотхоны мэдээллийн хэсэг

Суугчид болон СӨХ-ийн ажилтнууд тулгамдсан асуудал, санал хүсэлт, мэдээллээ зураг, видео хавсарган нийтлэх боломжтой. Нийтлэгдсэн мэдээлэлд бусад хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх, санал бодлоо илэрхийлэхээс гадна тухайн асуудал олон нийтийн хандлага, дэмжлэгийг бодит цаг хугацаанд харах боломжтой. Энэхүү цэс нь суугчид болон СӨХ-ийн ажилтнуудын хооронд мэдээллийг түргэн шуурхай түгээх, санал хүсэлт солилцох, асуудлыг хамтран хэлэлцэж, илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг.

Санал хүсэлт хэсэг

Санал хүсэлт хэсэг

Оршин суугчид хотхонд тулгарсан асуудал, эвдрэл гэмтэл болон санал хүсэлтээ СӨХ-ийн ажилтанд зураг, видео хавсарган илгээх боломжтой. Мэдээлэл илгээхдээ асуудлын ноцтой байдлыг ангилан тэмдэглэх бөгөөд ингэснээр СӨХ асуудлыг эрэмбэлэн шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хэрэглэгч илгээсэн хүсэлтийнхээ явцыг бодит цаг хугацаанд хянах боломжтой бөгөөд тухайн асуудлыг ямар ажилтан хариуцан ажиллаж байгаа, ямар шатанд явж байгаа зэрэг мэдээллийг харах боломжтой.

Суугчдийн зурвасны өрөө

Суугчдийн зурвасны өрөө

Оршин суугчид хоорондоо санал хүсэлт, мэдээлэл болон хотхонд тулгамдаж буй асуудлуудын талаар чөлөөтэй харилцаж, мэдээлэл солилцох боломжтой. Мөн хэрэглэгч бүр өөрийн бодол, хандлага, санал сэтгэгдлээ илэрхийлж, бусдын байр суурьтай танилцах идэвхтэй талбарыг бүрдүүлнэ. Үүнээс гадна хэрэглэгчид зөвхөн бичгээр санал үлдээхээс гадна зураг, бичлэг болон өөрийн дуу хоолойгоор мэдээлэл илгээх боломжтой бөгөөд энэ нь мэдээллийг илүү ойлгомжтой, бодитой байдлаар хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Нэхэмжлэх төлбөрийн хэсэг

Нэхэмжлэх төлбөрийн хэсэг

Оршин суугчдад сар бүрийн СӨХ-ийн төлбөрийн нэхэмжлэхийг системээр илгээх боломжтой бөгөөд хэрэглэгчид ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлөх нөхцөл бүрдэнэ. Мөн нэхэмжлэхийн дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн харах, өмнөх төлбөрүүдийг огноогоор нь шүүж үзэх боломжтой. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн нэхэмжлэх хэрэглэгчийн системд байнга харагдах бөгөөд төлбөр хийгдсэн даруйд автоматаар хаагдана.

Дахивар AI лого

ДАХИВАР AI
УХААЛАГ ХОГИЙН САВ

Хогийг ангилан ялгаж бутлан хаях төхөөрөмж

Дэлхий дахинд хог хаягдлын асуудал улам бүр ноцтой түвшинд хүрч, Монгол Улсад ч мөн адил яаралтай шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Иймээс манай хамт олон энэхүү асуудлын бодит шийдэл болох «ДахиварAI» ухаалаг хогийн савыг 2023 оноос эхлэн дотооддоо хөгжүүлж, эх орондоо үйлдвэрлэн ажиллаж байна.

«ДахиварAI» нь хог хаягдлыг автоматаар таньж ангилан, бутлаж боловсруулах ухаалаг системтэй. Мөн ангилсан хогийн мэдээллийг тээвэрлэгч байгууллагад дамжуулах хүртэлх бүх үйл явцыг нэг дор цогцоор нь шийдсэн ухаалаг эко систем юм.

Дахивар хийхээс өмнө
Дахивар AI ухаалаг хогийн сав
Зогсоолын аппликейшны дэлгэцүүд

ЗОГСООЛЫН
УДИРДАХ СИСТЕМ

Хяналт удирдлага төлбөр тооцооны цогц систем

Тээврийн хэрэгслээ системд нэг удаа бүртгүүлэхэд хангалттай. Ухаалаг дугаар таних технологи нь автомашиныг шууд таньж, орж гарах бүрт хаалтыг автоматаар нээж, хаадаг. Ингэснээр хүлээлтгүй, хурдан нэвтрэх боломж бүрдэхээс гадна карт, алсын удирдлага зэрэг нэмэлт төхөөрөмж ашиглах шаардлагагүй болно.

  • -АВТОМАШИН БОГИНО ХУГАЦААНД ОРЖ, ГАРНА.
  • -ДАРААЛАЛ, ХҮЛЭЭЛТИЙГ БАГАСГАНА.
  • -НЭВТРЭХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭЖ, ХЯНАНА.
  • -БЭЛЭН БОЛОН ЦАХИМ ТӨЛБӨРИЙГ ХЯЛБАР ХҮЛЭЭН АВНА.
  • -ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙ БҮРЭН АВТОМАТААР, ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БОЛГОНО.
  • -ХААЛТЫГ УТАСНААСАА УДИРДАХ БОЛОМЖТОЙ

Татах холбоос:

Та доорх QR CODE ийг уншуулж МАНДУУЛ аппликейшныг татаарай.

Дэлгэрэнгүй
Candy POS лого
Candy SALON
Candy SALON терминал

ХЯЛБАР КАССЫН
СИСТЕМ

Таны бизнес бүрт
зориулсан хувилбаруудтай

Бид бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтай болгохын тулд салбар бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн олон төрлийн ПОС системийн шийдлийг санал болгодог. Худалдаа, үйлчилгээ, ресторан, кафе болон бусад төрлийн бизнес эрхэлдэг байгууллага бүр өөрийн үйл ажиллагаанд хамгийн тохирсон ПОС системийг сонгон ашиглах боломжтой.
Мөн агуулахын бараа, бүтээгдэхүүний тооллогыг хурдан, хялбар хийх зориулалттай гар утасны аппликэйшнтай. Та гар утаснаасаа шууд тооллого хийж, мэдээллээ системтэйгээ бодит цаг хугацаанд синк хийх боломжтой. Ингэснээр тооллогын үйл ажиллагаа илүү хурдан, үнэн зөв, алдаагүй явагдаж, бараа материалын бүртгэлийг үр дүнтэй удирдах нөхцөл бүрдэнэ.

ХЯНАЛТЫН СИСТЕМ

Бараа бүтээгдэхүүн, орлого, зарлагын мэдээллээ нэг дэлгэцээс хянаарай.

ОРЛОГО ЗАРЛАГА

Гүйлгээ болон бараа материалын шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос хянаарай.

НЭГДСЭН ТАЙЛАН

Борлуулалт, бараа материалын хөдөлгөөн, ээлжийн тайланг дэлгэрэнгүй хянаарай.

ТӨЛБӨР ТООЦОО

Бэлэн мөнгө, карт, QPay, данс, нэхэмжлэхийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан.

АЖИЛТАН БҮРТГЭЛ

Салбар бүрийн мэдээлэл болон ажилтнуудын бүртгэлийг нэг дороос удирдаарай.

БАРАА БҮРТГЭЛ

Бүх салбар болон салбар нэгж бүрийн бараа бүтээгдэхүүний бүртгэлийг нэг дороос хянаарай.

Ухаалаг локкер
Ухаалаг локкер
Ухаалаг локкер
Ухаалаг локкер
Ухаалаг локкер
Ухаалаг локкер

УХААЛАГ ЛОККЕР

Зэвэрдэггүй гангаар хийгдсэн
мэдрэгчтэй ухаалаг локкер

Зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул бат бөх, удаан эдэлгээтэй. Хэрэглэгч урьдчилан бүртгүүлсний дараа ухаалаг камер нүүр царайг таньж, нэмэлт түлхүүр, карт эсвэл бусад төхөөрөмж ашиглахгүйгээр автоматаар нээж, хаах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр ашиглахад хялбар, аюулгүй, орчин үеийн ухаалаг нэвтрэх шийдлийг санал болгодог.

ЗЭВЭРЧ МУУДАХГҮЙ

Зэврэлтээс тэсвэртэй, бат бөх ган материалаар хийгдсэн тул ус, чийгэнд тэсвэртэй бөгөөд удаан эдэлгээтэй.

ХҮССЭН ЗАГВАРААР ХИЙНЭ

Таны орчинд тохирсон хүссэн загвараар үйлдвэрлэх бөгөөд лого, зураг, сурталчилгаагаа өөрийн хүсснээрээ хэвлүүлэх боломжтой.

БАТ БӨХ МАТЕРИАЛТАЙ

Бат бөх ган материалаар хийгдсэн тул аюулгүй, найдвартай бөгөөд урт хугацаанд ашиглах боломжтой.

ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭР ХИЙНЭ

Байршилд оновчтой тохируулан хэмжээг хүсснээрээ сонгон үйлдвэрлэх боломжтой.

НАЙДВАРТАЙ

Зөвхөн таны зөвшөөрлөөр нээгдэх тул итгэлтэй, найдвартай хадгалж, хүссэн үедээ 24/7 хүлээн авах боломжтой.

ҮЙЛДВЭРИЙН БУДАГААР БУДДАГ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын металлын будгаар бүрсэн тул ховхорч, хуулардаггүй бөгөөд удаан эдэлгээтэй.